Сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-ын гишүүн Майкл Жордан Санта-Барбара дахь Зуны сургуулийн амрагч хүүхдүүдийн асуултад хариулахдаа бүх цаг үеийн шилдэг тоглогчийг тодруулах өөрийн шалгууруудыг нэрлэжээ.
Жордан “Бүх цаг үеийн шилдэг тоглогчийн тухай ярихдаа би Леброныг Кобегийн дээр тавихгүй. Кобе таван удаа аварга болсон. Харин Леброн дөнгөж гурван удаа. Кобе бол миний дүүгээ гэж бодож явдаг хүн. Гэхдээ дүү нь ахаасаа хэзээ ч дээр гардаггүй биз дээ” хэмээн хэлжээ.
24news.mn