Эр нөхрөө таалал төгссөний дараа дуучин Селин Дион нэг эрэгтэйтэй хамт үе үе үзэгдсэн. Селин удаан хугацааны туршид сэтгэл гутралаа ялан дийлэх гэж зовсон. Тэгвэл одоо 49 настай Селин Дионыг өөрийнх нь ард бүжиглэдэг 32 настай бүжигчин Пепе Муньостой холбож бичих болжээ.
Тэднийг зүгээр л нөхөрлөл, ажил холбохгүй байгаа гэнэ шүү. Саяхан Селин залуу бүжигчинтэй хамт Парист очжээ. Хотын гудамжаар тэд гар гараасаа барилцан зугаалцгаасан гэнэ.
Одоогоор Селин Дион энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Түүний эр нөхөр Рене Анжелил өнгөрсөн жилийн эхээр таалал төгссөн билээ. Мань хүн хоолойн хорт хавдраар өөд болсон юм.
24news.mn