Дуучин Кэти Перригийн тавьдаг шаардлага ихээхэн нэмэгдэж байгаа гэнэ шүү. Тэрбээр хувь хүний зохион байгуулж буй үдэшлэгт ая дуугаа өргөснийхөө төлөө 1,5 орчим сая доллар нэхдэг болсон аж. Энэ нь гар дээрээ цэвэр авах мөнгөний хэмжээ юм. Тун саяхан гэхэд л Кэти нэг цаг гаруй үргэлжилсэн тоглолтынхоо төлөө 1,5 сая доллар хүртжээ.
Энэ мөнгийг түүнд бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг LuLuRoe компанийнхан төлсөн гэнэ шүү. Дээр нь Перрид олон төрлийн цэцэгсийн үнэр ханхалсан хувцас солих өрөөг гаргаж өгчээ. Нийтдээ түүний тоглолт хоёр сая орчим доллараар бүтсэн байна.
24news.mn