2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Гон Лижиао амжилтаа ахиулж алтан медаль хүртлээ

Эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнд БНХАУ-ын тамирчин Гон Лижиао 19.94 м-н амжилтаар дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Гон Лижиао Лондонгийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 2009, 2013 оны ДАШТ-нүүдэд хүрэл, 2015 оны ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү амжилтаа ахиулж 2017 оны ДАШТ-нээс алтан медаль хүртлээ.

Хятадын бөөрөнцөг шидэлтийн эмэгтэй тамирчид 1990-ээд оноос Олимп, Дэлхийн дэвжээнд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж ирсэн бөгөөд Хуан Жихонг 1991, 1993 оны ДАШТ-нд дарааллан тус төрөлд алван медаль хүртэж байсан юм. Тэгвэл 25 жилийн дараа Гон Лижиао ДАШТ-нээс алтан медаль хүртэж байна. Тэрээр 5 дахь оролдлогоороо 19.94 м шилдсэн нь түүнийг аваргын алтан медаль авахад хангалтатай байсан юм. Мөнгөн медаль хүртсэн Унгарын Э.Мартон 19.49 м шидсэн бол АНУ-ын М.Картер 19.14 м шидсэн байна.

  1. Гон Лижиао (БНХАУ) – 19.94 м
  2. Э.Мартон (Унгар) – 19.49 м
  3. М.Картер (АНУ) – 19.14 м

Эмэгтэй бөөрөнцөг түлхэлтийн ДАШТ-нд сүүлийн жилүүдэд Шинэ Зеландын тамирчид ноёрхож байсан бөгөөд В.Вили 2007, 2009 онуудад, В.Адамс 2011, 2013 онуудад алтан медаль хүртээд байсан юм. Харин сүүлийн 2 удаагийн ДАШТ-нд Шинэ Зеланд тамирчид оролцсонгүй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.