Эмэгтэйчүүдийн 4х100 м-н буухиа уралдаанд Э.Феликс тэргүүтэй АНУ-ын тамирчид алтан медаль хүртлээ. Тэд нийт замаа 41.82 сек-д туулсан бөгөөд сүүлийн хоёр Дэлхийн аварга Ямайка улсын буухиа тамирчдын амжилтыг зогсоолоо. Америкийн буухиа 1-р байранд орж Их Британи дэд байранд, Ямайка улсын тамирчид 3-р байранд оржээ.
Энэ удаагийн ДАШТ-нд АНУ-ын Э.Феликс 3 медаль авсан бөгөөд ДАШТ-нээс нийт 16 медаль хүртсэн. Ингэснээр тэр хөнгөн атлетикийн ДАШТ-нд бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчин болон түүхэнд мөнхөрч байна.
24news.mn