Эрэгтэйчүүдийн 10 төрөлтөд Францын К.Майер нийлбэр 8768 оноогоор алтан медаль хүртлээ. Франц залуу хэдийгээр төрөл тус бүртээ ялалт байгуулж чадаагүй ч тогтмол амжилттай оролцож байсан нь алтан медаль хүртэхэд нөлөөлсөн байна. Харин Германы К.Казмирек 400 м, зээрэнцэг шидэлтийн төрөлд түрүүлсэн ч зарим төрлүүддээ тааруу оролцсон ийн хүрэл медаль хүртэхэд нөлөөлжээ.
Алтан медаль хүртсэн К.Майер өнгөрсөн оны Риогийн Олимпийн наадамд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил ийнхүү 10 төрөлтийн аварга болж Франц улсаас тус төрөлд алтан медаль хүртэж буй анхны тамирчин болж байна. Харин энэ жилийн ДАШТ-нд Олимпийн хошой, ДАШТ-ний хошой аварга АНУ-ын Э.Итон оролцоогүй.
24news.mn