Испанийн хөлбөмбөгийн Супер цомын төлөөх эхний тоглолтын 80 дугаар минутад “Реал”-ын довтлогч Роналду “Барселона”-гийн хаалганд хийсэн гоолоо тэмдэглээд өмсгөлөө тайлжээ. Энэ үйлдлийнх нь төлөө шүүгч Рикардо Бенгоэчеа түүнд шар хуудас өгсөн байна. Үүнээс гурван хормын дараа Криштиану хамгаалагч Умтититэй шүргэлцээд, “Барса”-гийн торгуулийн талбайд гоёмсгоор унажээ.
Шүүгч үүнийг нь худлаа баашилсан хэрэг гэж үзээд хоёр дахь торгуулийн хуудсыг нь өгсөн гэнэ. Талбайг орхихоор явж байхдаа Криштиану шүүгчийг түлхсэн аж. Үүний дараагаар “Барселона”-гийн хаалганд Асенсио гоолдсоноор “Реал” 3:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. Тоглолт “Кэмп-Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Шүүгчийг түлхснийхээ төлөө Роналду 12 тоглолтод оролцохгүй байх торгууль хүлээж мэдэх юм
24news.mn