Тун саяхан дуучин София Ротару 70 насны ойгоо Италид нижгэр тэмдэглэсэн билээ. Тэгвэл одоо дахин нэг баяр ёслол болох төлөвтэй байна.
Цахим сүлжээнд Ротаруд гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл тавигдав. Түүнд гэрлэх санал тавьсан эр София Ротаругийн хүүгээс насаар залуу гэнэ шүү.
Зориг, зүрх гаргасан эр бол Саша Попов гэгч аж. Өмнө нь тэрбээр дуучин Татьяна Булановатай үерхэж байсан юм. Түүнтэй орооцолдоод Буланова хөлбөмбөгчин нөхөр Радимовыг орхисон гэлцдэг.
Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Попов аль эртнээс Ротаруд сайн гэдгээ өгүүлсэн бөгөөд 33 насны зөрүү түүнд огтхон ч хамаагүй хэмээсэн аж.
Дуучин эмэгтэй түүнд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Ротару нөхрөө алдсанаас хойш хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгээгүй билээ.
24news.mn