2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Мелани Браун асрагч эмэгтэйтэйгээ үзсээр байна

Дуучин Мелани Браун, түүний хүүхдүүдийн асрагч эмэгтэй Лоррейн Жиллз нарын оролцсон дуулиант маргаан үргэлжилсээр байгаа аж. Алдарт Spice Girls хамтлагийн дуучин асан бүсгүйн эсрэг асрагч эмэгтэй нь 128 хуудас бичиг баримт бэлджээ. Лоррейн Мелани Браунтай дотно харьцаатай байсан гэнэ

Тэд байнга бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд тэр бүгдийг гар утсаар бичиж авдаг байсан аж. Заримдаа тэдэнтэй Меланигийн нөхөр Стивен нэгддэг байжээ. Өөрийг нь айлган сүрдүүлсэн тул асрагч бүсгүй амаа хамхидаг байсан гэнэ. 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ асрагч эмэгтэй “Мелани бид хоёрын харилцаа 2016 оны намар хүртэл долоон жил үргэлжилсэн. Энэ бүх хугацаанд бэлгийн харилцаанд ордог байлаа. Гэхдээ би нөхөртэй нь Меланигийн тушаалгүйгээр секс хийдэггүй байсан” гэж бичжээ. 

Лоррейн 2014 онд бие давхар болсон ч хүүхдийнх нь эцэг дуучин бүсгүйн нөхөр байгаагүй гэнэ. Гэвч Мелани түүний хүүхдийг авахуулсан бөгөөд 300 мянган долларын нөхөн төлбөр олгожээ. Улмаар Лоррейныг шүүхэд өгсөн байна. Асрагч бүсгүй ч сөрөг нэхэмжлэл гаргахад хүрсэн юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.