Москвагийн хөлбөмбөгийн “Спартак” клуб Италийн “Милан” клубын довтлогч Мбай Ньянг-ийг авах сонирхолтой байгаа тухай “Football Italia” сайтад мэдээлжээ.
"Спартак" клуб өдгөө 22 настай Францын иргэн М.Ньянгийн төлөө 18-20 сая евро санал болгосон байна. “Милан” довтлогчоо өгөхөд бэлэн байгаа ч бүх юм М.Ньянгаас өөрөөс нь хамаарах болоод байна гэж тус сайтын мэдээлэлд дурджээ.
М.Ньянг 2012 онд “Милан”-д шилжин ирсэн ба тэрбээр түрээсийн эрхтэйгээр Францын “Монпелье”, Италийн “Женоа”, английн “Уотфорд”-ын төлөө тус тус тоглож байжээ. Өнгөрсөн тоглолтын улиралд ”Милан”-ы төлөө 18 тоглолт хийж 3 гоол, Уотфордын төлөө 11 тоглож 2 гоол оруулжээ. Довтлогч М.Ньянгийн трансфертын гэрээ нь 2019 он хүртэл хийгдсэн ба гэрээний үнэ 15 сая еврогоор хэмжигдэж байгаа аж.
24news.mn