2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Хятад улс VPN борлуулагчдад шахалт үзүүлж эхэллээ
Хятад улсын төрөөс интернэтэд тавих хяналт улам чангарсаар байна. Тус улсад  VPN хэмээх интернэтэд хаанаас орж буйг төөрүүлдэг аппликейшнийг хууль бусаар борлуулж буй аж ахуй нэгжүүдтэй тэмцэж эхэлжээ.

Таван компани, тухайлбал “Alibabа” группээс VPN-ийг борлуулдаг наймаачдыг илрүүлж, устгахыг тус улсын холбогдох газар үүрэг болгожээ.

Үүнээс өмнө “Apple” компаниас мөн VPN-ийн аппликейшнуудыг устгахыг хүсэж байсан юм.
 
VPN гэж юу вэ?

VPN гэдэг нь virtual private network гэсэн үгний товчлол юм. VPN нь нийтийн эзэмшлийн сүлжээ буюу интернэт сүлжээг ашиглан газар нутгийн байрлалаас үл хамааран хувийн, нууцлалтай сүлжээг бий болгодог бөгөөд мэдээллийг ямар нэгэн гадны халдлагад өртөхгүйгээр найдвартай дамжуулах боломжийг олгодог технологи юм.

Энэ нь Facebook, Gmail эсвэл YouTube зэрэг Хятадад хаалттай гадаад ертөнцөд холбогдох боломжийг тус улсын хэрэглэгчдэд олгодог билээ.

Хятадын кибер аюулгүйн байдлын газар нэн даруй “алдаагаа засаж залруулах” хугацааг VPN борлуулагч компаниудад өгчээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.