2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Иракийн армийнхан Тал-Афар хотыг чөлөөлөхөөр хуурай замын ажиллагаа явуулж байна

Иракийн хуурай замын цэргүүд Тал-Афар хотоо босогчдоос чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн гэж тус  улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Энэ нь “Лалын улс” бүлэглэлийнхнээс чөлөөлж чадаагүй байгаа тус улсын сүүлчийн томоохон хот юм.

Өчигдөр орой Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади телевизээр үг хэлэхдээ “Босогчдод бууж өгөх эсвэл үхэх гэсэн сонголт л байна” гэжээ.

Тус улсын армийнхан “Лалын улс”-ын хамгийн том түшиц газар болох Мосул хотыг өнгөрсөн сард чөлөөлснийхөө дараа Тал-Афарыг чөлөөлөх ажиллагаанд орсон юм.

Лалын шашны шиит урсгалыг шүтэгчид голдуу амьдардаг Тал-Афар хотыг 2014 онд босогчид булаан эзэлсэн билээ.



Хуурай замын ажиллагаа явуулах бэлтгэл ажлын хүрээнд Иракийн байлдааны нисэх онгоцууд сүүлийн хэд хоногт Тал-Афра дахь “Лалын улс”-ын байршлуудад цохилт өгсөн гэнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.