2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Коутиньо “Ливерпүүл”-д үлдэнэ

Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” багийн хагас хамгаалагч Филиппе Коутиньо энэ удаад “Барселона”-д очихгүй. Каталонийн баг цаашид 25 настай бразил тоглогчийг авах оролдлогыг хийхгүй гэнэ шүү. 

Англичууд энэ зуны наймааны цонхны үеэр тоглогчоо худалдахгүй гэдгийг “Барса”-гийн удирдлага ойлгожээ. Өмнө нь Каталонийн баг Коутиньог авахаар гурван ч удаа санал тавьсныг “Ливерпүүл” хүлээж аваагүй билээ. Хамгийн сүүлд испаничууд 118 сая фунтыг санал болгосон. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.