Флойд Мэйвезер удахгүй МакГрэгортой хийх тулааныг нь Харвардын бизнесийн сургуулийн оюутнууд нухацтай судлах болно гэдгийг хэлжээ. Үнэхээр ч тэр худал хэлээгүй бололтой.
Энэ тулааныг хийсний төлөө түүний авах урамшуулал нууцлагдаж байгаа ч 100 орчим сая доллар дуулдаж байгаа гэнэ шүү. Зарим нэг шинжээчид Флойд энэ тулаанаас нийтдээ 400 орчим сая долларын орлого олно гэж тооцоолов. Дэлхийн аварга худалдаалагдсан тасалбар, төлбөртэй шууд дамжуулалт, бусад урамшууллаас хувь хүртэх юм.
Ивээн тэтгэгчдийн төлбөр орлогын бас нэг бүрэлдэхүүн хэсэг болно. Мэйвезер богино өмд, бээлий, нөмрөг, саравчтай малгай дээрээ зар сурталчилгаа байршуулахыг санал болгов. Олон сая хүн тулааныг үзэх тул нэлээн сонирхолтой санал билээ. Өнөөдөр Флойд богино өмднийхөө ар дээр хэн нэгний логог байршуулвал гурван сая доллар нэхэж байна.
Рингэн дээр логогоо байршуулахыг хүсвэл таван сая доллар, жинлүүлэх үед өмсдөг дотуур өмдөн дээр сурталчилгаагаа байршуулвал нэг сая доллар, нөмрөг дээр нэг сая доллар, тулааны дараа өмсдөг малгайн дээр нэг сая доллар, боксын бээлийн дээр нэг сая доллар гэх мэтчилэн үнээ гаргажээ.
24news.mn