Хөршүүд нь жүжигчин Жастин Теруг маш их чимээ шуугиан гаргадаг, ширүүн дориун ааштай хүн хэмээн шүүхэд гомдол гаргажээ.
Тэд Теруг гэртээ байнга засвар хийдэг, маш их чимээ шуугиан гаргадаг хэмээн гомдолложээ. Жүжигчин Женнифер Энистоны нөхөр тун ч ширүүн ааштай нэгэн бөгөөд уурандаа гэртээ эд зүйлээ хагалж, шиддэг аж.
Теру шөнийн амьдралтай нэгэн бөгөөд хөршүүдээ амар тайван унтуулдаггүй гэнэ шүү. Дээр нь түүний ноход байнга хуцдаг байна. Жүжигчин эр тэднийгээ салхинд бараг гаргадаггүй бөгөөд цоожлоод явчихдаг аж.
Хөршүүд нь Теруд нэг бус удаа дуу чимээ намсгагч төхөөрөмж тавиулахыг зөвлөсөн ч жүжигчин эр мөнгөө нарийлаад тэдний үгийг сонсоогүй байна. Тиймээс арга буюу шүүхэд ханджээ.
24news.mn