Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгчнөөр тодроод буй “ПСЖ” багийн довтлогч Нэймар Францын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрогт “Тулуза” багийн хаалганд хоёр удаа гоолдож, амжилттай дамжуулалт хоёрыг өгчээ. Түүний баг 6:2-ын харьцаатайгаар ялалт байгуулав.
Нэймар тоглолтын дараа “Энэ цэнгэлдэх хүрээлэнд гайхалтай уур амьсгал ноёлдог юм байна. Би хөгжөөн дэмжигчдийн уухай, багийнхаа тоглолт зэрэгт тун сэтгэл хангалуун байна. Би энд их аз жаргалтай байгаа. Яг л гэртээ байгаа юм шиг байна. Хурдхан шиг дасан зохицоод, формоо сайжруулах хүсэл дүүрэн бий. Би цаашид илүү сайн тоглох бодолтой байна” хэмээн ярьжээ.
24news.mn