2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Токио бичил хиймэл дагуул хөөргөлтийн тоогоо нэмэгдүүлнэ
Японы агаарын орон зай, сансрын уудмыг шинжлэн судлах агентлаг /JAXA/ өөрийн эрдэм шинжилгээний “Кибо” модулийн тусламжтайгаар голчлон гадаадын бизнесийн бичил хиймэл дагуулуудыг хөөргөх тоогоо ихээхэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай “Yomiuri” сонинд мэдээлжээ.

Хөөргөх аппаратын жин, овор хэмжээнээс хамааруулан JAXA 30 000-аас 900 000 долларын хэмжээтэй үйлчилгээний хөлс авах аж. Үүний зэрэгцээгээр, хэрвээ хоёр талууд харилцан ашигтай нөхцлийг тохирч чадах юм бол Япон улс үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг ч үгүйсгэхгүй байгаа юм. Тухайлбал, оны эхнээс хойш дэлхийн тойрог замд 14 аппаратыг ямар ч үнэ хөлсгүй гаргаж өгсөн төдийгүй дахиад тавыг, жишээ нь Гана улсын түүхэнд анхны хиймэл дагуулыг нь хамгийн бага хөлсөөр гаргаж өгчээ.

Бичил хиймэл дагуул нь үйлдвэрлэхэд том хэмжээний хиймэл дагуулуудаас хавьгүй хямд байдаг тул сансрын салбар хөгжөөгүй буурай орнууд ихээхэн сонирхох болжээ. Бичил хиймэл дагуулуудын гол зорилго нь харилцаа холбооны боломжоо өргөжүүлэх, байгалийн гамшгийг илүү нарийвчлалтай тодорхойлох явдал байдаг байна.

Ихэвчлэн ийм аппаратуудыг томоохон хиймэл дагуулын хамт хүнд пуужин зөөгчөөр сансарт хөөргөдөг ба ийм арга нь олон дутагдалтай байдаг аж. Юуны түрүүнд өртөг зардал өндөртэй, хөөргөх хугацаа хязгаарлагдмал мөн жин хязгаарладаг байна. Мөн түүнчлэн жижиг хиймэл дагуул бүр дэлхийгээс пуужин хөөргөх үед гарцаагүй үүсдэг хэт ачаалал, чичиргээ доргиог тэсвэрлэж чадахгүй эвдэрч улмаар хий хоосон хөрөнгө мөнгө үрэгдэхэд хүрдэг байна.

Гэсэн хэдий ч “Кибо” модуль нь /Японоор “Итгэл найдвар” гэсэн утгатай үг/ бага зардлаар сансарт хиймэл дагуулаа хөөргөхийг хүссэн улс орнуудад боломж олгож байгаа юм. Үүнээс гадна, ийм хувилбар нь хиймэл дагуулуудын хувьд аюулгүй хувилбар юм, учир нь хиймэл дагуулуудыг Сансрын тойрог замын станц руу тээврийн модулийн тусламжтайгаар хүргэдэг ба урьдчилсан хиймэл дагуулуудыг чичиргээ доргионоос хамгаалах тусгай материалаар хамгаалдаг байна.

Жижиг хиймэл дагуул хөөргөх зах зээл хурдацтай хөгжиж байгаа ба тухайлбал 2012 онд тойрог замд 50 ийм аппарат гаргаж байсан бол 2016 онд 100 гаруйг гаргажээ. Үүний зэрэгцээ, шинжээчдийн үзэж байгаагаар, ирэх таван жилд эдгээр үзүүлэлт гурав дахин өсөхөөр байгаа ажээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.