Бямба гарагт БНАСАУ-ын Канвондо мужийн нутаг дэвсгэрээс ойрын тусгалын хэд хэдэн пуужин нэгэн зэрэг харвасан болох нь Өмнөд Солонгосын цэргийнхэнд бүртгэгджээ. Энэ тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.
Үүнээс өмнө зөвхөн нэг пуужин харвасан гэж мэдээлэгдэж байсан юм. тус агентлагийн мэдээлснээр, пуужингуудыг орон нутгийн цагаар 06:49-д харвасан байна. Пуужингуудын зарим нь зүүн хойшоо чиглэлд 250 гаруй км нисэн унажээ.
Умард Солонгос 7 дугаар сард хоёр ч удаа баллистик пуужин туршсанаас хойш ийнхүү дахин пуужин харваж байгаа нь энэ юм.
24news.mn