Супермодель Кейт Мосс “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-“Кейт Мосстой уулзахын тулд шөнийн клубээр үйлчлүүлэх ёстой” хэмээн хэвлэлийнхэн ярилцдаг. Энэ талаар. Та шоу, үдэшлэгт дуртай юу?
-Надтай хаана ч тааралдаж, сайхан яриа өрнүүлж болно. Гэхдээ би сэтгүүлчдээс бага зэрэг зайгаа барихыг илүүд үздэг. Сэтгүүлчид намайг мэддэг юм шиг бичдэг. Гэхдээ тэдний мэдэж байгаа зүйл ердөө л мөсөн уулын орой. Миний амьдрал бүхэлдээ шоу, үдэшлэг биш. Би хүссэн үедээ л зугаацаж чаддаг эмэгтэй.
-Таны шоудаж буй зургууд их байдаг. Та шөнийн цэнгээний газарт ирэхдээ сайхан харагддаг ч харин үдэшлэг дууссаны дараа тийм ч сайхан харагддагүй?
-Мэдэхгүй юм. Би бүжиглэх дуртай. Бүжиг надад сайхан энерги өгдөг. Өөрөө өөртөө таалагдаж байхад хангалттай. Мэдээж хэрэг би олны танил учир соёлтой байхыг хичээдэг. Заримдаа надад энэ бүхэн утгагүй мэт санагддаг ч би бүжиглэх дуртай учир клуб руу явдаг.
-Сайн охин болох талаар бодож байсан уу?
-Би бусад шиг сайн охин шиг харагдах гэж хичээдэггүй.
-Бүх хүн олны анхаарлыг татаж, гол дүр байхыг хүсдэг. Танд улам илүү гэрэлтэх боломж байхад яагаад энэ бүхнээс татгалзана вэ?
-Би хүмүүст хэрэгтэй бол тод гэрэлтэхээс хэзээ ч татгалзахгүй. Гэхдээ энэ бүхэнд гол дүр нь өөрөө хүсэл сонирхолтой байх хэрэгтэй. Харамсалтай нь би энэ бүхнийг хүсэхгүй байна.
-Таны орилсон, согтсон, таагүй байдалтай байхад тань авсан зургаад интернэтээр дүүрэн байдаг. Энэ бүхэн таныг бухимдуулдаг уу?
-Мэдээж хэрэг. Би тоохгүй байхыг хүсдэг. Гэхдээ л би зүрх сэтгэлтэй хүн.
-Та охин Лили Грейсийн хамтаар Италийн “Vogue” сэтгүүлийг чимсэн. Та анх удаагаа л охиноо ил болгож байна. Та үргэлж охиноо нууцалж байдаг?
-Үгүй, тийм гэх шийдвэрийн өмнө би их удаан эргэлзсэн. Охинтойгоо хамт сэтгүүлийг минь чимээч гэх санал ирэхэд шууд л татгалзсан. Тус сэтгүүл их удаан гуйж байж намайг зөвшөөрүүлсэн. Гэхдээ охины минь хүсэл намайг зөвшөөрүүлсэн. Охин минь “Ээжээ зүгээр л зөвшөөрчих” гэж хэлсэн. Тиймээс л би охиныхоо шийдвэрийг хүндэтгэсэн юм.
-Лила үнэхээр үзэсгэлэнтэй. Ирээдүйд ямар хүн болоосой хэмээн хүсч байна?
-Охин минь 13 настай. Ирээдүйд хэн болохыг хүснэ өөрийнх нь шийдвэр. Гэхдээ охин минь надаас сайхан амьдрах ёстой. Үнэнийг хэлэхэд охиноо модель болгохыг хүсэхгүй байна. Эхлээд тэр минь хангалттай сайн боловсрол эзэмших хэрэгтэй.
-Гэхдээ олны танил хүмүүсийн хүүхдүүдийн ихэнх нь ажилгүй байдаг?
-Ажил хийхийг хүсэхгүй байгаа бол тэдний л шийдвэр.
-Алдартай брэндүүд Лилитэй хамтран ажиллахыг хүсч байгаа гэх юм. Охиноо модель болгохыг хүсч байна?
-Мэдэхгүй юм. Би мэдээгүй юм байна.
24news.mn