Жүжигчин, загвар өмсөгч Моника Белуччи 2013 онд нөхөн Венсан Касселиэсээ салсан билээ. Тэд ярьж тохироод хоёр тийш болцгоосон. Тухайн үед энэ салалт тэдэнд маш хүнд туссаныг Моника саяхан өгсөн ярилцлагадаа дурсчээ. Арга ч үгүй биз. Тэд 20 жил хамт байсны эцэст салцгаасан.
Тэгвэл одоо жүжигчин эмэгтэй шинэ хайраа олсон гэнэ шүү. Энэ талаар Моника “Одоо миний амьдралд нэг эрэгтэй байгаа. Гэхдээ би үүнээс илүүг хэлж чадахгүй нь. Нууц хэвээр үлдэг дээ. Миний амьдралын шинэ хуудас эхэлж байгаа” хэмээн өгүүлэв.
24news.mn