Америкийн “Apple” корпорац өөрийн “App Store” онлайн-дэлгүүрээсээ гар утасны Иранд үйлдвэрлэсэн хавсралтуудыг бүгдийг нь хасчээ. Энэ тухай баасан гарагт “Assiocated Press” агентлаг мэдээллээ.
Ираны “Digikala” компанийн төлөөлөгч тус агентлагт мэдээлснээр, дээрх хавсралтуудыг саяхан хассан бөгөөд энэ нь АНУ-ын зүгээс Ираны эсрэг авсан шинэ хоригийн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээ ажээ.
Тус агентлагийн мэдээлснээр, олон Иранчууд нийгмийн сүлжээгээр Apple компанийн дээрх алхмыг шүүмжилж байгаа ба тус компанийн зүгээр дээр дурдсан хавсралтуудыг хасах болсон шалтгааны талаар мэдээлээгүй ба ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.
24news.mn