2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
"Lego" компани 1400 ажилтнаа цомхотгоно
Данийн эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэгч "Lego" групп 1400 ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна.
 
"Lego" компанийн АНУ, Европын бусад улс орнуудын зах зээл дэх эрэлт хэрэгцээ маш муудаж байгаа ба сүүлийн 5 жил дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахад маш төвөгтэй болжээ. "Lego" компанийн ажиллагсдын тоо сүүлийн 10 жилд огцом буюу хоёр дахин өсөж, 18 200-д хүрээд байгаа бөгөөд нийт ажилтнуудынхаа 8 хувийг цомхотгох шийд гаргажээ.
 
Тоглоом үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгч "Lego" компанийн борлуулалтын орлого хагас жилийн дүнгээр 5 хувиар буурч, 2.3 тэрбум ам.доллар болсон байна.

2014 онд гарсан “The Lego movie”, “Star Wars”, “Harry Potter” болон   “Indiana Jones” зэрэг тоглоомнууд нь эрэлт хэрэгцээг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Энэ оны компанийн санхүүгийн үзүүлэлт сайнгүй гарсан нь үйл ажиллагаа хэт төрөлжиж гол нэрийн бүтээгдэхүүндээ анхаарахад хүндрэлтэй болсонтой холбоотой гэж компанийн удирдлагууд мэдэгджээ.  

Дани улсын Биллунд хотод байдаг "Lego" компани нь Биллунд, АНУ, Лондон, Сингапур, Шанхайд үндсэн 5 төвтэй. Мөн үйлдвэрүүд нь Мексик, Унгар, Чех, Хятад, Дани зэрэг улсад байдаг бөгөөд Их Британид л гэхэд 900 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.