Хятадаас төрөн гарсан хамгийн агуу сагсан бөмбөгч бол Яао Мин. Тэрбээр яг одоо БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа билээ. Эдийн засгийн тал дээр Хятад улс нь сагсан бөмбөгийн асар том зах зээл болдог. Өмсгөл борлуулалт, пүүзний зах зээл гээд их олон төрлийн бизнесийн хувьд ашигтай орон гэж хэлж болно. Тиймдээ ч Яао Мин болон НБА гэсэн талууд байнгын холбоотой байдаг гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл Яао Мингийн тоглож байсан баг болох Хьюстон Рокэтс Хятад гаралтай сагсчдыг их сонирхдог билээ. Тиймдээ ч өнгөрсөн жилийн драфтаар хоёрдугаар тойргийн 46 дахь сонголтоор Зоу Чи хэмээх залууг сонгож байсан. Гэхдээ өнгөрсөн улиралд бид түүнийг талбайд хараагүй. Харин энэ жил харж магадгүй байна. Энэ зуны 7 сард Хьюстон Рокэтс түүнтэй гэрээ үзэглэсэн юм. Тэгвэл өнөөдрөөс эхэлж байгаа нэгдсэн бэлтгэлдээ Зоу Чиг мөн дуудсан байна. Бэлтгэлд түүнээс гадна 19 тоглогч дуудагдсан бөгөөд улирал эхлэхэд тэднээс 15-ыг нь сонгох ёстой юм. Зоу Чигийн хувьд бэлтгэл дээр хэрхэн тоглохоос шалтгаалж үндсэн багийн бүрэлдэхүүнд улирлыг эхлүүлэх эсэх нь шийдэгдэнэ.
Ингээд Хьюстон Рокэтс багт дуудагдсан хорин тоглогчийг танилцуулж байна:
Ряан Андэрсон, Трэвор Ариза, Тарик Блак, Бобби Браун, Клинт Капэла, Эрик Гордон, Жэймс Жэксон, Крис Пол, Деметриус Жэксон, Шон Лонг, Крис Жонсон, Камэрон Оливэр, Нэнэ, Крис Пол, Жэймс Хардэн, Люк Ричард Мба а Мүүтэ, Чинану Онуаку, Тим Куартэрмэн, Азаиа Тэйлор, Пи Жэй Такэр, Трой Уиллиамс, Зоу Чи нарын тоглогчид бэлтгэлд дуудагдаад байна.
Хятадын лигийн шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хоёронтоо авч байсан залуугийн хувьд НБА-д тоглох эсэх нь зөвхөн өөрөөс нь л хамаарахаар болж байна.
24news.mn