Америкийн дуучин, жүжинчин Женнифер Лопес Пуэрто-Рико улсаас гаралтай нэгэн. Тэрбээр өдгөө АНУ-д байнга оршин суудаг ч гэр бүл нь нутагтаа амьдарсан хэвээр байгаа. Саяхан дуучин бүсгүй “Ирма”, “Мария” хүчтэй хар салхинуудын улмаас маш ихээр хохирол амссан пуэрто-рикочуудад туслахыг хүсэж, олон нийтэд хандсан билээ. Женнифер өөрөө хохирол амссан хүмүүст нэг сая долларыг хандивлажээ. Түүнчлэн Женнифер Америкийн тэрбумтан Марк Кьюбонтой нэгдэж Пуэрто-Рико руу хоол хүнс ачсан нисэх онгоцнуудыг илгээжээ.
24news.mn