Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн од довтлогч Леброн Жэймс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний талынхныг дахин шүүмжилжээ. Жэймс Трампын талыг баримтлагчдыг боловсролгүй, бүдүүлэг нөхдүүд хэмээн бичихдээ дөрвөн өгүүлбэрт хэд хэдэн алдаа гаргасан гэнэ.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор дөрвөн удаа тодорч байсан Жэймсын бичсэн дөрвөн өгүүлбэрт дүрмийн маш олон алдаа гарсан аж. Леброн was/were үйл үгийн хэлбэрүүд дээр будилж, өөр үйл үгийн буруу хэлбэрүүдийг хэд хэдэн удаа бичжээ.
24news.mn