2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
2018 оны Өвлийн олимпийн медаль бэлэн болжээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр 9 дүгээр сарын 27-ны өдөр буюу лхагва гарагт Нью-Йорк хотноо Пёнчан хотод болох Өвлийн олимпийн медалиудыг танилцууллаа гэж "Ёнхап" агентлаг мэдээлэв.

НҮБ-ын чуулганд зориулан зоогийн газар болгон өөрчлөөд байсан хотын урлагийн музейд Мүн Жэ Ин уг медалиудыг танилцуулсан байна. 

Тэрбээр "Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр идэвхжиж, айлган сүрдүүлэлт дарамт шахалт ихсэж буй байдлыг даван туулж дэлхий нийтийг хамарсан Олипийн арга хэмжээг аюулгүй зохион байгуулна" хэмээн онцлон хэлжээ.
 

Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын яамны дэд сайд Рох Тэ-канг хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "бид аюулгүй байдлыг хангах асуудлыг бүрэн ухамсарлан ойлгож байгаа бөгөөд хүн бүрийг аюулгүй байлгахын тулд бүх зүйлээ дайчлан ажиллах болно. Уг өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын баг оролцож “дэлхийгээс тусгаарлагдсан улс биш” гэдгээ батлан харуулах байх гэж найдаж байна" гэжээ. 

Пёнчаны Өвлийн олимпийн наадам 2 дугаар сарын 9-25 өдрүүдэд зохион байгуулагдах юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.