Төрийн соёрхолт дуучин Болдын "B production"-с уран бүтээлийн гараагаа тун амжилттай эхэлж чансаатай дуучин хэмээгдэж байсан нэгэн бол Эгшиглэн. Эцэг эхээс заяасан Болортуяа хэмээх нэрээ өөрчлөн Эгшиглэн хэмээх нэрээр гарч ирсэн тэрээр дуучин Агиймаатай мөр зэрэгцэн урлагийн ертөнцөд хөл тавьсан. Түүний "Зуун хувь" "Хоёр хоёрын тав" "Love Song" зэрэг дуунууд одоог хүртэл хүмүүсийн сонсох дуртай дууны нэгт багтсаар байдаг.
Тэрээр уран бүтээлээсээ хөндийрч нам гүм амьдрах болсон бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажиллаж амьдарч байгаа ажээ. Дуучин бүсгүйн талаар элдэв мэдээлэл тасралтгүй хөвөрдөг байсан цаг саяхан. Олны хэл амнаас хол байх болсон тэрээр нэгэн нэвтрүүлгийн үеэр хөтлөгчийн "Эгшиглэн хаагуур юу хийгээд яваад байна?" хэмээх асуултад "Архиа уугаад л, танхайраад л, хүн амьтан зодоод л явж байгаа бололтой, хүмүүсийн ярьж байгаагаар бол" хэмээн хошигножээ. Чадварлаг дуучин бүсгүй эргэн уран бүтээлдээ орох төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мөн ярилцлагын үеэр дурдаад амжсан бөгөөд "B Production"- той хамтран ажиллах гэрээ нь хэвээрэй байгаа гэнэ.
Ж.Сондор
Эх сурвалж : ZONE.MN
24news.mn