2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
ДЭЛХИЙГ МӨНГӨӨР БАЙЛДАН ДАГУУЛСАН РОКФЕЛЛЕР ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ

Рокфеллерийн гэр бүлийнхэн Америкийн капитализмыг байгуулсан гэдэг. Дэлхийн түүхэн дэх “толгой” баячуудын нэг Жон Рокфеллерийн хөрөнгө 1917 онд нэг тэрбум доллар хүрсэн түүхтэй. Өөрийн маш их хөрөнгийг өвлөж үлдээх хүүхдүүддээ мөнгө ямар их үнэ цэнээр олдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулахыг чухалчилдаг байсныг цухас өгүүлье.

Тэрээр гэртээ зах зээлийн эдийн засгийн жижигхэн хувилбарыг бий болгож, хүүхдүүдээ амьдралд сургадаг байжээ. Тэднийгээ компани байгуулж тоглуулна. Охин Лаура нь компанийнхаа ерөнхий захирлаар ажиллана. Хүүхэд бүр заавал нягтлан бодохын дэвтэр хөтлөх ёстой. Хүүхдүүд нь алсан нэг ялааныхаа төлөө 2 цент, харандаа үзүүрлэвэл 10 цент, хөгжмийн хичээлээ цаг давтвал 5 цент гэх мэтээр урамшуулал хүртэх ёстой. Чихэр идэлгүйгээр нэг өдөр тэвчвэл 2 цент, хоёр дахь өдрөөс нь эхлээд өдөр бүрийг нь 10 центээр үнэлнэ. Хүүхэд бүр ногооны талбай дээр арчлах ёстой өөрийн гэсэн зурвастай. Тэндээсээ 10 зэрлэг зулгаавал 10 цент авна. Хүү Рокфеллер нь мод хагалсан цаг тутамд 15 цент, охид нь орой бүр гэрийнхээ бүх гэрлийг унтраасныхаа төлөө 10 цент авдаг байв. Гэртээ өглөөний хоолонд  бусдаасаа хоцорвол 1 центээр торгуульна, ням гарагт Библээс өөр ном уншиж болохгүй. Дөрвөн хүүхэд нь дундаа ганц дугуйтай. 150 тэрбум долларын хөрөнгөтэй эцэг нь нэг нэгэнтэйгээ юмаа хуваалцаж сурна гэхдээ ийм шийд гаргажээ.

22752847_1220987288032767_1417074437_n

Хүү Рокфеллер нь хожим “Бага байхдаа би мөнгийг хаа сайгүй байдаг ч нүдэнд үл үзэгддэг нууцлаг зүйл гэж боддог байлаа. Асар их мөнгө байгаа гэдгийг бид дөрөв мэддэг байсан ч яагаад ч тэр мөнгөнд хүрч чадахгүй гэдгээ бас мэддэг байсан” гэж дурссан нь бий. Рокфеллер эцгээсээ өвлөсөн асар их хөрөнгөө улам ч ихээр арвижуулж чаджээ. Баян болохыг  хүссэн хүн бүрт  дэлхийг мөнгөөр байлдан дагуулсан Рoкфеллерийн зөвлөгөө хэрэг болох болов уу.

  1. Мөнгийг хэмнэ. Хаанаас ч хямд эсвэл бөөндөж байгаа барааг хайж яваарай. Худалдаж авах шаардлагатай зүйлийнхээ жагсаалтыг эртнээс гаргаж бай. Зөвхөн жагсаалтад байгаа зүйлээ худалдан авч занш.

2.Хэрэв чи бага мөнгөтэй бол  бизнес хий. Мөнгөгүй бол маш яаралтай  бизнес эхэл.

  1. Маш их баялаг руу зүтгэсэн зам бага орлого авчирч болно. Чиний хичээж олсноос хамаарахгүй орлого чамд ирнэ.
  2. Орлогын эх булгийг бий болго, түүгээрээ сэтгэл хангалуун амьдар.

5.Бусадтай харилц. Орлого болгон хүмүүсээр дамжин ирдгийг сана. Зожиг хүмүүс баян болох нь ховор. Амьдралынхаа төлөө 100 хувь хариуцлага хүлээж чаддаг бай.

  1. Дэлхийн баячуудын амьдралын түүх намтар,туулсан замналыг судал.
  2. Мөрөөдөж бай. Мөрөөдөл биелдэг юм. Мөрөөдөхөө больвол үхэж эхэлнэ.

8.Хүмүүст тусалж бай. Гэхдээ мөнгөний төлөө биш чин сэтгэлээсээ тусалж бай.

 Н.Дөл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.