2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Жүжигчин Т.Өөдөө ”Би эмэгтэй хүнийг үнэн сэтгэлээсээ хайрладаг”

Монголын "Тату" гэж нэг хэсэг нэрлэгдэж байсан охидын хамтлагт дуулж, олон олон кино уран бүтээлд дүрээ мөнхөлж басхүү хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч хийж явсан нэгэн бол жүжигчин Т.Өөдөө. Хэнд ч юу ч баригдах эрх чөлөөт бүсгүй эротик кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан. Харин тэрээр одоо ихэд томоожсон гэнэ. Гурван хүүхдийн ээж болж уран бүтээлээсээ хэсэг холдоод байсан жүжигчин бүсгүй тун удахгүй "Илд цэцэг" нэртэй киногоороо эргэн урлагийн ертөнцдөө ирж байгаа билээ. Хэзээ ч хүүхэд гаргаж хүнтэй суухгүй хэмээн бардам хэлж байсан тэрээр одоо тэс өөр үзэл бодолтой болсон гэнэ. Тэрээр эмэгтэйчүүдийн тухай "Ээж болсны дараа эмэгтэй хүнийг л хайрладаг юм байна. Бараг л эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч гэдэг шиг л болж байна. Би бол эмэгтэй хүнийг үнэн сэтгэлээсээ хайрладаг. Эмэгтэй хүн яаж ч муухай ааш гаргаж байсан, ямар ч алдаа гаргаж байсан тэр бол уг үндэс нь тэр хүний сэтгэлээс биш. Эмэгтэй хүний уг үндэс нь бол АРИУН. Бид нар эх хүн ш дээ. Тийм болохоор би эмэгтэй хүнийг илүү хайрладаг. Гэхдээ хайр дурлал талаасаа биш шүү" хэмээн нэгэн ярилцлаганыхаа үеэр дурджээ. 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.