Хөл бөмбөгчин Дэвид Бекхэм биен дээрээ 40 шивээс хийлгүүлсэн. Тэрээр шивээснийхээ тухай “Би ямар нэгэн зорилгогүйгээр шивээс хийлгэддэгүй. Миний шивээс бүр утга учиртай. Би шивээсээ ямар нэгэн онцгой үйл явдалдаа зориулж хийлгэдэг ” гэж ярьжээ. Мөн хайртай хүмүүстэйгээ үргэлж хамт байхын тулд тэдэнтэйгээ холбоотой цөөнгүй хэдэн шивээсийг ч хийлгэсэн гэнэ. Ингээд түүний шивээснүүд ямар утгатай талаар сонирхъё.
Нуруун дээрх уг шивээс нь түүнийг хамгаалагч сахиусан тэнгэр.
2010 онд өөрийн сүсэг бишрэлээр Есүс Христийг хийлгэсэн.
Амьдрал, үхлийн зааг дээр хэд хэдэн удаа ирсэн түүх түүнд бий. Хятадаар бичсэн уг шивээс нь тухайн үеүдтэй нь холбоотой аж.
1999 онд эхнэр Викториатай гэрлэснээ санаж байхын тулд чигчий хуруундаа хийлгэсэн шивээс.
Харпер охиныхоо дөрвөн насны төрсөн өдрөөр нэрийг нь хүзүүндээ шивүүлсэн.
Цээжин дээрээ ойд байгаа эмэгтэйг шивүүлсэн байгаа.
Ромео, Круз, Брүүклин гурван хүүгийнхээ нэрийг нуруундаа шивүүлжээ.
Зүүн гаран дээрээ эхнэрийнхээ нэрийг Хиндигээр бичүүлжээ. Гэвч шивээсчин “Вихкториа” гэж алдаатай бичсэн.
“Үүрд чиний талд зогсоно” гэсэн үгийг эхнэртээ зориулж шивүүлсэн.
Өрсөлдөгчиддөө зориулж шивүүлсэн шивээс.
Тэрээр Индианы удирдагчийн шивээстэй.
Далавчтай загалмай хүзүүнд нь бий.
“Хувь заяаны нэрийн өмнөөс” гэсэн үгний дээд талд сахиусан тэнгэр шивүүлсэн.
24news.mn