2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Инстаграмын од БУЛЧИНЛАГ Наталья Кузнецова

Хүндийн өргөлтийн Дэлхийн хамгийн мундаг эмэгтэй тамирчин Наталья Кузнецоватай танилц. Тэрээр 14 настайгаадаа 40 кг жинтэй анх энэ спортод ихээр дурлан хөл тавьж байжээ. Өдгөө 26 настай Орос бүсгүй. Тэрээр одоо 90 кг жинтэй аж.  Наталья Кузнецова хоолны хатуу дэглэм баримталж, зааланд олон цагаар бэлтгэл хийж, уйгагүй хөдөлмөрлөсний дүнд энэ бие төгс бие галбирыг бүтээжээ. Тэрээр хэвтээгээс 170 кг, босоогоос 240 кг жин өргөснөөрөө Дэлхийн рекордыг тогтоогоод байгаа юм. 

Инстаграм дахь 194 мянган дагагчиддаа спортод донтсон амьдралаа хуваалцдаг бүсгүйн гадаад төрхийг хэтэрхий эршүүд гэж үзэн ядагчид ч олон байдаг гэнэ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.