Английн жүжигчин Кира Найтли өдгөө 32 настай. Теддингтонд мэндэлсэн Кира жүжгийн зохиолч Шарман МакДональд, театрын жүжигчин Уилл Найтли нарын охин юм.
Зургаан настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд анхны кино нь “Бяцхан охин”. Үзэгчдэд танигдах болсон анхны томоохон дүр нь 2002 онд хийгдсэн “Bend It Like Beckham” киноны дүр. 2005 оны “Бардамнал ба алагчлал” киноны Элизабет Беннетийн дүрээр 20 настайдаа “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн.
“Оскар”-ын гол дүрийн эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн түүхэн дэх гурав дахь хамгийн залуу жүжигчин. 32 настай Кира өдгөө 47 кинонд дүр бүтээгээд байна.
Тэрээр жүжигчин болохыг маш их мөрөөддөг байв. Кино шүүмжлэгчид түүнийг заримдаа жүжиглэх чадвараар дутмаг хэмээдэг ч Elle сэтгүүлд Кира “Би сайн жүжигчин болохоо харуулсан баталгаа надад олон бий.” хэмээн хэлж байсан.
Кира кинонд тоглоод олсон анхны цалингаараа хүүхэлдэйн байшин авч байжээ.
Жүжигчин бүсгүй хандивын аянд нэгдсээр ирсэн ба хоолны хатуу дэглэм барьдаг хүмүүст зориулж 6,000 ам доллар хандивлаж байсан аж.
Тэрээр кино зохиолоо уншиж дуусган зураг авалтанд орохоосоо ч өмнө дүрдээ орчихсон байдаг гэж хэлж байсан удаатай.
Багаасаа уншиж бичих асуудалтай байсан. Гэхдээ жүжиглэх тал дээр шаргуу хөдөлмөрлөдөг нь түүнийг амжилттай жүжигчин болгожээ.
Кира адал явдалд дуртай охин, хайр дурлалдаа умбасан бүсгүй, амьдралын хатуу бэрхийг туулж буй эмэгтэй зэрэг олон төрлийн дүрийг чадварлаг бүтээсэн.
Кирагийн хэлсэн зарим ишлэл:
-Хүн янз бүрийн дүр эсгэж чадна. Яг жинхэнэ мэт. Гэхдээ эелдэг, найрсаг байдлыг л дууриаж чадахгүй. Энэ бол жинхэнээсээ байж байж л бусдад жинхэнэ утгаараа нөлөөлж чадах чанар.
-Уучилж чадаж байж бусдаар уучлуулна.
-Чиний хайртай, чамайг хайрладаг хүмүүстээ цаг зав гаргах чухал.
-Эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй.
Тэрээр 2013 онд Английн дуучин, хөгжимчин Жеймс Раятонтой гэрлэсэн. Тэд нэг хүүхэдтэй.
24news.mn