Forbes сэтгүүл оны хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгчдийг тодруулсан байна. Жагсаалтын манлайд 22 настай топ-модель Кендалл Женнер тодорсон бөгөөд шалгаруулалтын хугацаанд нийтдээ 22 сая доллар олсон аж.
Түүний удаах байранд Бразилийн алдарт загвар өмсөгч Жизель Бундхен оржээ. Тэрээр сүүлийн 15 жилийн турш энэ төрлийн рейтингийн жагсаалтыг байнга тэргүүлсээр ирсэн билээ. 37 настай бразил топ-модель энэ жил 17,5 сая долларын орлоготой ажиллажээ.
Гуравт америк загвар өмсөгч Крисси Тейген 13,5 сая долларын ашиг орлоготойгоор орсон бол, түүний ард бразил загвар өмсөгч Адриана Лима 10,5 саяар жагссан байна.
Харин тавдугаар байрыг америк топ-модель Жижи Хадид, британийн Роузи Хантингтон-Уайтли нар 9,5 сая орлогоор хуваан эзэлсэн аж.
Топ-моделиудын рейтингийг гаргахдаа тэдний 2016 оны зургадугаар сарын 1-нээс 2017 оны зургадугаар сарын 1 хүртэлх ашиг орлогыг тусгасан бөгөөд хамгийн өндөр үнэлгээтэй 10 загвар өмсөгчийн орлого гэхэд л, 110 гаруй сая долларыг бүрдүүлсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
24news.mn