Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээний дараа бичигддэг “Ертөнцийн мисс” тэмцээний энэ оны ялагч тодорсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.“Ертөнцийн мисс” тэмцээний ялагчаар Өмнөд Африк улсыг төлөөлөн оролцсон гоо бүсгүй Деми Лей Нэл Питерс тодорсон байна.
22 настай гоо бүсгүй хэвлэлийнхэн “Зүүд л биш байгаасай” хэмээн хэлжээ. АНУ-ын зугаа цэнгэлийн Лас Вегас хотноо энэ оны “Ертөнцийн мисс” тэмцээний титмийн төлөө 92 гоо бүсгүй өрсөлдсөн аж.
Харин удаах байранд Колумбийн гоо бүсгүй Лаура Гонзалез, Ямайкийн мисс Дэвина Беннет орсон байна. Энэ жилийн тэмцээнд Лаос, Камбож, Балба анх удаагаа гоо бүсгүйгээ илгээжээ.
Б.Дэлгэрцэцэг
24news.mn