Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чипийг албан ёсоор Монголд оруулж ирсэн “ANTICHIP MONGOLIA” төслийн удирдагч Ц.Баяр-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө энэхүү долгион саармагжуулагч чипнийхээ талаар танилцуулахгүй юу?
-АНУ-д 2004 онд үйлдвэрлэж эхэлсэн энэхүү чипийг манай оронд үйлдвэрлэх боломжгүй учраас бид өөрсдийн загвараар илүү шинэчилж, илүү үр дүнтэй чанартай болгон захиалгаар хийлгэн Монголчууддаа хүргэж байгаа юм. Өнөөдөр хүн бүр ухаалаг утас ашиглаж байгаа ч бидний бие организмийг хордуулж байгааг огт анзаардаггүй.
Мөн бидний эргэн тойронд Wifi цацагч, хөргөгч, шарах шүүгээ гээд бүх цахилгаан хэрэгсэл 24 цаг асаалттай байдаг. Энэ нь өөрөө хүний биеийг асар их цахилгаан орчинд оруулж байгаа юм. Түүнчлэн бидний судалгаагаар Монголд нэг гэр бүлийн 5 гишүүний 4 нь ухаалаг утастай байгаа нь гэр бүл, үр хүүхдийг минь хорт долгионоор хордуулж байна.
Тиймээс энэхүү эрүүл мэндийн чипийг хэрэглээндээ нэвтрүүлсэнээр хорт долгионоос шалтгаалан үүсэх өвчин, сэтгэхүйд нөлөөлөх хүчин зүйлсүүдээс хамгаалах боломжтой болсон.
-Яагаад энэхүү чипийг оруулж ирэхээр шийдсэн юм бэ?
-Хүн том зүйл мөрөөдөлгүй жижиг зүйлсээс амьдралын алхамаа хийх ёстой гэж би боддог. Тиймээс бид энэхүү чипийг анх оруулж ирэх санааг одоогийн хүүхдүүдийн орчин нөхцөлөөс их олж харсан. Хүүхдүүд үргэлж гар утсаар тоглоом тоглоод, томчууд нь ч адилхан байнгын интернет орчинд цагийг өнгөрүүлж байна. Ийм байдалтай хүн бүр л таарч байгаа байх. Тэгээд бид хүмүүсийг утаанаас хамгаалж чадахгүй ч цахилгаан долгионоос хүний тархийг хамгаалах чипийг Монголдоо оруулж ирсэн.
Чип маань маш жижиг, нимгэн учраас гар утас, телевизор, шарах шүүгээ, үсний индүү, үсний сэнс, wifi router, computer, notebook гэх мэтчилэн цацраг туяа гаргагч бүх цахилгаан долгион ялгаруулдаг хэрэгслүүд дээр наахад л хангалттай. Наасан цагаас эхлэн уг долгион гар утас, телевизор, компьютер, нөүтбүүк, роутер, богино долгионы станцын сөрөг долгион саармагжих үйлчилгээтэй. Нэг чипийг нэг төхөөрөмжин дээр л наана.
– Овор хэмжээний хувьд хэр вэ?
-26мм диаметр, 0.3мм зузаантай, 24к алтан бүрмэл маш жижигхэн хэмжээтэй. Хуулж авахгүй нэг нааснаар 5 жил хэрэглэнэ.
– Танайхаас өөр энэ чипийг оруулж ирсэн газар байдаг юм болов уу?
– Монголд орж ирсэн Гэхдээ маш өндөр үнээр /140,000 төгрөг/ борлуулсан байна лээ. Бид хүмүүстэй таниулж, хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд ямар ч ашиг харалгүйгээр 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа.
-Чипийг худалдаалж олсон орлогоороо хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аяныг эхлүүлэх гэж байгаа талаараа тодруулж өгөөч?
-Бид олон хүнд тустай хорт долгионыг саармагжуулагчийг худалдаалах ажлыг хийнгээ орлогоороо хүүхдүүдэд туслахыг хүссэн юм. Тодруулбал, манай улсын цөөхөн хэдэн эмнэлэгт байдаг тархины үйл ажиллагааг илүү нарийвчлалтай, зургаар харуулдаг аппарат байгаа. Энэ аппарат маань 40 сая төгрөгийн үнэтэй. ЭНЭМҮТ-д Монголын маань маш олон хүүхэд төрдөг том эмнэлэг. Хүний эрүүл мэндэд тустай зүйлийг зарж, түүгээрээ ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд зорилсан сайн үйл хийнэ гэдэг маш сайхан зорилго шүү дээ.
-Чипийг яаж худалдан авах вэ?
-Уншигч та бүхэн өөрийн гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө энэхүү чипийг худалдан авч ЭНЭМҮТ эмнэлэгт шаардлагатай аппаратыг авах сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсэж байна. Хэрэв та энэхүү чипийг авахыг хүсвэл 88027736, 99654449 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Бид хамтран ажилладаг “Улаанбаатар такси” компанийн хамт олноор чипийг тань хүргэж өгөх болно.
-Баярлалаа. Сайн үйлсийн аянд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
П.Наран
24news.mn