2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Насанд хүрэгчид болон мастер ангилалын таеквондогийн Монгол Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн  спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргаа шалгаруулна.

Эхний өдөр хэсгийн тоглолтууд явагдах бөгөөд маргааш бүх жин, төрлүүдийн финалын тоглолтууд явагдах юм байна.

Маргаашийн финалын тоглолтуудыг MNB спорт суваг шууд дамжуулна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.