2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Бразилын кофены экспорт өсжээ

Дэлхийн кофены хамгийн том үйлдвэрлэгч, экпсортлогчид тооцогддог Бразил улсын кофены экспорт өнгөрсөн онд 13.9 хувиар өссөн талаар тус улсын Үндэсний кофе экспортлогчдын зөвлөл лхагва гарагт мэдээлжээ.

"Бразил кофены борлуулалтаар дэлхийд манлайлагч байр сууриа хадгалж, дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг хангалаа" гэж Үндэсний кофе экспортлогчдын зөвлөлийн тэргүүн Нельсон Карвальхаес сэтгүүлчдэд мэдээлжээ. "Өнгөрсөн онд Бразил 128 орон руу кофе экспортолсон" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

2019 онд Бразилаас кофе импортолсон орнуудын жагсаалтын нэгдүгээрт АНУ дахин бичигдэж, Бразилын экспортын 19.4 хувийг дангаар эзэлсэн бол Герман /16.7/, Итали /8.8/ хоёр, гуравдугаарт тус тус бичигджээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.