2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Крымтэй залгаа хилийн бүсэд тавих хяналтаа чангатгав

Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор Украины эрх баригчид Крымтэй залгаа хилийн бүсэд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байна. Энэ тухай Херсоны хилийн отрядын даргын туслах бөгөөд хэвлэлийн албаны дарга Иван Шевцов мэдээлэв.

“Сонгуулийн үеэр Крымтэй залгаа хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд бичиг баримт болон тээврийн хэрэгслүүдийг шалгах хилийн ажилчдын тоог нэмнэ. Шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг түргэтгэх зорилгоор ийм арга хэмжээ авч байна” гэж тэрбээр мэдээлжээ.

Украины ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 31-нд болно. Тус улсын төрийн тэргүүний албан тушаалын төлөө 39 нэр дэвшигч өрсөлдөнө. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнг үзвэл, Владимир Зеленский, Петр Порошенко, Юлия Тимошенко нар чансаагаар тэргүүлж байна.

Киевийн эрх баригчид ОХУ дахь сонгуулийн бүх хэсгээ хаажээ. Тус улсад Украины хоёр сая гаруй иргэн байгаа юм. Украины иргэд эх орондоо, мөн Гүрж, Казахстан болон Финланд улсад саналаа өгөх боломжтой аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.