2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Умард Солонгосын төлөөлөгчид Бээжин хотод хүрэлцэн иржээ

 Умард Солонгосын төлөөлөгчид Бээжин хотод хүрэлцэн ирээд байгаа тухай “Киодо” агентлаг мэдээлэв. Нисэх онгоцны буудал дээр тэднийг Хятадын засгийн газрын өндөр дээд түшмэдүүд угтан авсан байна. Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтаж байгаа нь одоогооор тодорхойгүй байна.
 
Умард Солонгосын төлөөлөгчид Хятад улсад айлчилсныхаа дараа өөр улс руу явж магадгүй байгааг үгүйсгэхгүй байна. Учир нь тэдний хувьд Бээжин хот нь өөр улс руу явахад дамжин өнгөрөх цэг нь болдог юм.
 
Өмнөд болон Умард Солонгосын эрх баригчдын харилцаа дулаараад байгаа энэ үед Хятад, Умард Солонгос улс яриа хэлэлцээгээ идэвхжүүлээд байгаа билээ. Тухайлбал, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр Бээжин хотод ирсэн бөгөөд энэ нь түүний 2011 онд Умард Солонгосын удирдагч болсноос хойш гадаад улсад хийсэн анхны айчлал байсан юм. Үүний дараа Ким Жөн Ун Хятад улсад хоёр ч удаа айлчилсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.