2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Д.Родман АНУ боон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Сингапурт айлчина

Америкийн нэрт сагсан бөмбөгчин, NBA-гийн тоглогч байсан Деннис Родман АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын үеэр Сингапурт айлчилж, хоёр улсын удирдагчдын хийх яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлж магадгүй байгаа тухай “New York Post” сонин мэдээлэв.
 
Умард Солонгост хэд хэдэн удаа айлчилж байсан Д.Родман Сингапурт энэ сарын 11-нд очих аж. Тэрбээр өмнө нь Умард Солонгост таван ч удаа зочилж байсан бөгөөд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзаж байсан юм. Тухайлбал, Д.Родманыг 2014 онд Ким Жөн Уны төрсөн өдрийг тохиолдуулан Умард Солонгост айлчлах үед NBA-гийн ахмад тоглогчид Умард Солонгосын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж байжээ.
 
Д.Родман нь NBA-гийн таван удаагийн аварга бөгөөд 2000 он хүртэл лигт тоглож байгаад 2006 онд зодог тайлсан юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.