2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Apple” компани Тим Күүкт их хэмжээний хувьцаа бэлэглэжээ

“Apple” компани их хэмжээний хувьцааг тус компанийн гүйцэтгэх захирал болох Тим Күүкт үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгчээ.

АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурдсанаар, Күүкт тодорхой тооны хувьцаа эзэмшсэн тохиолдолд санал өгөх эрх өгдөг 339 987 ширхэг хязгаарлагдмал хувьцаа бэлэглэжээ. Хувьцааны өртгийг тодорхой дурдаагүй байна.

Тим Күүк “Apple” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус компанийг үндэслэгч Стив Жобсыг нас барахын өмнөхөн 2011 оны наймдугаар сард авсан билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.