2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд

09.00-12.00 цагт: Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт Олон улсын хурлын нээлт болно.


10.00 цагт: Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн нээлт болно. Хаяг : БЗД-ийн 4 дүгээр хороо Сэлэнгэ зочид буудлын баруун талд . Холбоо барих утасны дугаар 99121618, 88085362


10.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Аляск мужийн цэргийн гвардийн барьсан 50 хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ болно.


10.00 цагт: НМХГ-ын хурлын зааланд Шүдний эмнэлгүүдийн рентген аппратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д "Сэтгэлд гэрэлтсэн ирээдүй" хамтарсан тоглолтын талаар мэдээлэл хийнэ.


12.00-16.00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн театрт Академич П.Нямдаваагийн шинэ бүтээлүүдийг залах НОМЫН БАЯР арга хэмжээ болно. 


13.00-15.00 цагт: ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИАС “ТОСК-999” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх эхний аймгууд болох Дорноговь, Өмнөговь аймгуудын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулна. Гарын үсэг зурах арга хэмжээ Барилгачдын талбай дээр болно. холбоо барих утас: 91994422


14.00 цагт: Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганы "Монгол хүний эрүүл мэнд-Хүнсний аюулгүй байдал" нэртэй салбар хуралдаан болно.

Усны төв лабораторийн нээлт болно

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.