2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
"Zoom"-г үүсгэн байгуулагчийн хөрөнгө хэдхэн цагийн дотор огцом нэмэгджээ

Цахимаар хурал явуулах үйлчилгээ үзүүлдэг "Zoom Video Communications" оператор компанийг үүсгэн байгуулагч Эрик Юань хэдхэн цагийн дотор 4.2 тэрбум ам.доллароор баяжжээ.

"Zoom Video Communications" компанийн хувьцааны хэдхэн цагийн дотор 26 хувиар өсөж, 410 ам.долларт хүрсэн байна. "Bloomberg" агентлагийн тооцоолж байгаагаар, мягмар гарагт хувьцааны үнэ энэ чигээрээ байвал Юаны хөрөнгө 20 тэрбум ам.доллар давж магадгүй байна. 

Компанийн эерэг үнэлгээтэй тайлан нийтлэгдсэний дараа хувьцаа нь ийнхүү огцом өсжээ. Юань нь "Zoom Video Communications" компанийн гүйцэтгэх захирал, захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч  юм. 

Коронавирусний цар тахал дэгдэж, олон хүн алсын зайнаас ажиллах болсонтой холбоотойгоор "Zoom"-н хэрэглээ огцом нэмэгджээ. Гэсэн ч хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад авбал зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байна хэмээн тус компанийн ажилтнууд нэг бус удаа шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.