2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Трампыг Линкольноос хойшхи хамгийн агуу Ерөнхийлөгч хэмээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Авраам Линкольноос хойшхи хамгийн агуу Ерөнхийлөгч гэж Оскарын шагналт жүжигчин Жон Войт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ.

“Midnight Cowboy”, “Transformers” зэрэг кинонд дүрээ мөнхөлсөн Ж.Войт Бүгд найрамдах намын дэмжигчдэд хандан ийнхүү мэдэгдсэн байна. Твиттер хуудсандаа нийтэлсэн хоёр хэсэг бүхий дүрс бичлэгтээ тэрбээр “Д.Трампын хийсэн үйлдэл бүхэн зөв байсан” хэмээн онцолжээ.

Өдгөө 80 настай Ж.Войт Д.Трампыг АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольнтой анх удаа харьцуулж буй нь энэ биш бөгөөд тэрбээр 2017 оны нэгдүгээр сард Линкольны бунханд болсон ёслолын үеэр "Бурхан залбирагчдын хүсэлтийн хариуд Трампыг илгээлээ" гэж хэлж байжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.