2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Удахгүй болох сар шинийн баярыг угтаж НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан  Сонгинохайрхан дүүргийн 10, 11, 28 дугаар хорооны 1200 ахмадыг Соёлын төв өргөөнд  хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. “Эх орныхоо хөгжлийн төлөө гар бие оролцон  хөдөлмөрлөж явсан ахмад буурлууд бол өнөө цагийн Монгол орны хөгжлийн эх үүвсэр билээ. Та бүхний байгуулсан гавьяаг ирээдүй рүү өртөөлөх нь бидний үүрэг” хэмээн  Д.Баярсайхан хэлсэн үгэндээ дурдсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.