2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хүүхэлдэйн театр ахмад уран бүтээлчдээ хүлээн авлаа

Монгол Улсын Хүүхэлдэйн театр ахмад уран бүтээлчдээ энэ өдөр хүлээн авлаа. Ахмадууддаа зориулан тун удахгүй тоглогдох гэж буй шинэ уран бүтээл "Жигүүрхэндээ хүчтэй" ардын эгэлгүй концертын хэсгээс толилуулан, уран бүтээлийн халуун дотно хэлэлцүүлэг зохион байгуулав. Улмаар ахмад уран бүтээлчдээсээ үнэтэй зөвлөгөөг сонсон энэхүү өдрийг өнгөрөөсөн байна.

Ирэх жил 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрөөх тус театр ахмад уран бүтээлчид болох Гавьяат жүжигчин, Л.Чимэддорж, жүжигчин СТА О.Норолхоо, гэрлийн найруулагч Д.Эрдэнэчимэг, жүжигчин СТА Т.Пэрэнлэй, жүжигчин СТА Д. Алтанцэцэг, жүжигчин СТА Л.Надмид, жүжигчин СТА А.Алимаа, Хүүхэлдэйн мастер Л.Даваахорол, Д.Цэнд, Г.Цэцэгмаа, н.Бадамханд нар уран бүтээлийн туршлагаасаа хуваалцан сургалт зохион байгуулж ойн арга хэмжээнд тавигдах уран бүтээлүүдэд хамтран ажиллахаар уригдлаа.

Б.Анир

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.