2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Аварга туна загасанд 1.8 сая ам.долларыг зарцуулжээ

Японы нэгэн бизнес эрхлэгч Токио хотноо болж өнгөрсөн дуудлага худалдаагаар аварга туна загас худалдаж авахад 1.8 сая ам.долларыг зарцуулжээ.

Өөрийгөө “Туна загасны хаан” хэмээдэг, сүшины сүлжээ рестораны бизнес эрхлэгч Киёоши Кимура 276 килограмм жинтэй хөх туна загас худалдаж авахад 1.8 сая ам.доллар зарцуулсан талаар “NHK” суваг мэдээлжээ.

1.8 сая ам.доллар гэдэг багагүй мөнгө хэдий ч туна загасанд төлсөн хамгийн өндөр үнэ биш юм. Өнгөрсөн жилийн дуудлага худалдаагаар нэгэн бизнес эрхлэгч 277 килограмм жинтэй хөх туна загасыг 3.1 сая ам.доллароор худалдан авсан хамгийн өндөр үнэтэйд тооцогддог аж.

Аварга хөх туна загасыг Японы хойд нутгийн Аомори мужаас барьжээ. Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангийн мэдээлснээр, хөх туна загас нь туна загас дотроо хамгийн том бөгөөд 40 насалдаг аж. Нэн ховордсон амьтдын жагсаалтад орсон уг амьтан 3 метр урт, 680 килограмм жинтэй болдог бөгөөд бүх далайгаар нүүдэллэн амьдардаг байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.