2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Боко Харам” бүлэглэлийн 20 босогч бууж өгчээ

 Нигерийн зүүн хойд нутагт явуулсан цэргийн ажиллагааны үеэр “Боко Харам” бүлэглэлийн 20 босогч засгийн газрын цэрэгт бууж өгсөн гэж тус улсын аюулаас хамгаалах албанаас мэдэгджээ.

Засгийн газрын цэрэг тус улсын Борно мужийн зүүн хэсгийн Гвоза бүс нутагт орших Пулка тосгонд явуулсан цэргийн ажиллагааны үеэр босогчдын өндөр чадвартай 15 дайчин зэвсгээ хураалгасан байна.

Мөн ням гарагт явуулсан цэргийн ажиллагааны үеэр бууж өгсөн босогчдын дунд “Боко Харам” бүлэглэлийн өмнө нь эрэн сурвалжлагдаж байсан зарим удирдагч байсан аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.