2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Өмнөд Солонгост "F-15K" сөнөөгч нисэх онгоц осолджээ
 Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт тус улсын Агаарын цэргийн хүчний F-15K сөнөөгч нисэх онгоц  осолдсон тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний газрын мэдээлснээр, Онгоц “Daegu” агаарын бааз руу буцах замдаа Сөүлээс 300 км-ийн зайд орших Чильгок хотын дүүрэгт осолдсон байна. Ослын газарт гал сөнөөгч болон аврах багийнхны 50 хүн ажиллаж байгаа аж.

Сөнөөгч онгоцонд 29 болон 27 настай 2 нисгэгч сууж явсан бөгөөд Агаарын цэргийн хүчнийхэн тэдний хувь заяа хэрхсэнийг олж тогтоохоор ажиллаж байна. F-15K сөнөөгч нисэх онгоц нь 2006 оноош хойш анх удаа осолдсон нь энэ юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.