2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
БНАСАУ-ын талаар баримтлах бодлого хариуцсан зөвлөхөө сольжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-ын талаар баримтлах бодлого хариуцсан шинэ зохицуулагчийг томилжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын төрийн тэргүүний тамгын газар мэдээлсэн байна.

“Умард Солонгосын талаар баримтлах бодлого хариуцсан Ерөнхийлөгчийн шинэ нарийн бичгийн даргаар урьд нь Кэсон дахь БНАСАУ-ын харилцааны асуудал хариуцсан газрын орлогч даргын албыг хашиж байсан Ким Чан Суг томиллоо. Ким Чан Су нь мөн БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зохицуулалт, хамтын ажиллагааны зөвлөл, Үндэстнээ нэгтгэх яаманд ажиллаж байсан туршлагатай” гэж мэдээлэлд дурджээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Су Хо Үндэстнээ нэгтгэх яамны дэд сайд болсон байна. Түүнийг өнгөрсөн сард энэ албанд томилжээ.

Өмнөд Солонгосын шинжээчид боловсон хүчний халаа сэлгээг өнгөрөгч хоёрдугаар сард Ханойд болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны дараа Сөүл болон Пёньяны харилцаа зогсонги байдалд орсонтой холбон тайлбарлаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.